Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр"

Монгол Улс 2006 онд Олон Улсын Хүүхдийн Тусламжийн утасны сүлжээнд элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсон билээ. Тэгвэл жил бүрийн энэ өдрийг дэлхий нийт "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр" болгон тэмдэглэх болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр"
Өнөөдөр "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр". Зураг: МҮОНРТ

Монгол Улс 2006 онд Олон Улсын Хүүхдийн Тусламжийн утасны сүлжээнд элсэн орж, 2008 онд гишүүнчлэлийн статустай болсон билээ. Тэгвэл жил бүрийн энэ өдрийг дэлхий нийт "Олон улсын Хүүхдийн Тусламжийн Утасны өдөр" болгон тэмдэглэх болжээ.

Энэ өдөртэй холбоотой цаг тооны хүрдийг танилцуулбал:
- 2000-2004 онд “Хүүхдийн утас-1615” Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.

-2004-2014 онд “Хүүхдийн утас-найз 1979” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төслийн дэмжлэгтэйгээр ажилласан.

- 2011 онд Орон нутгийн Хүүхдийн төлөө хэлтсүүдтэй хамтран Хүүхдийн тусламжийн утсыг ажиллуулах Санамж бичигт гарын үсэг зурснаар 18 аймагт Хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэлсэн.

- 2012 онд Хүүхдийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хүүхдийн утасны орох дуудлагыг үнэ төлбөргүй болгох харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан.

-2014 оны тавдугаар сард Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор 2014-2017 оны эхний хагас жил дуусталх хугацаанд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

-2014 оны тавдугаар сард ХТҮГ, Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ Хүүхдийн тусламжийн утсыг 108 дугаартайгаар ажиллуулахад 3 жил хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурсан.

-2014 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаартайгаар 24 цагаар үнэ төлбөргүйгээр ажиллаж байна.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

Хуваалцах