Өнөөдөр Олон улсын ойн өдөр
Ой нь манай гарагийн агаар, ус, хөрсийг хамгаалагч “ногоон уушги” юм.
Мэдээллийн алба

Өнөөдөр Олон улсын ойн өдөр. Ой нь манай гарагийн агаар, ус, хөрсийг хамгаалагч “ногоон уушги” юм. Гэтэл жил бүр 13 сая га ой устаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн 20-30 хувийг бүрдүүлж байна гэж үздэг.
Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхыг гишүүн орнууддаа уриалжээ.
Дэлхийн газар нутгийн 26 хувийг ой эзэлдэг бол манай улсын найман хувь нь ой модтой. Үүнээс сүүлийн 20 жилд 1.2 сая га нь түймэр, хөнөөлт хортон шавьж, хууль бус мод огтлолоос болж үгүй болсныг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн н.Ганбат ярьж байна.


















