ӨНӨӨДӨР: Олон улсын пауэрлифтингийн монголын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа
09:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн үс бүсийн 32-р бага хуралд үг хэлнэ. Туушин зочид буудлын 5 давхар дахь Соёмбо танхимд болно.
Мэдээллийн алба

09:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн үс бүсийн 32-р бага хуралд үг хэлнэ. Туушин зочид буудлын 5 давхар дахь Соёмбо танхимд болно.
09:00 цагт Дэлхийн бөөрний өдрийг тохиолдуулан иргэдийг бөөрний үнэ төлбөргүй үзлэгт хамруулна.
09:00 цагт НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр “Монголын Үндэсний Цахим нэг цонх” чадавхийг бэхжүүлэх сургалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Сургалт семинарын хүрээнд уг системийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, гадаад худалдааг хөнгөвчлөх боломжууд, ЦНЦ-ны системийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал бодлоо солилцох юм. Түүнчлэн ЦНЦ системийг амжилттай хэрэгжүүлж буй БНСУ, Малайз, Индонез зэрэг орнуудын экспертүүд уригдан туршлагаасаа хуваалцах ажээ. Утас: 95341188, 99019141
11:00-17:00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны төв байранд "Цагийн ажил" хөдөлмөрийн яармаг болно.
12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Гадаад Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барина.
12:30 цагт Монгол Ньюс Мэдээллийн төвд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Пак Пак Жун Рюл нар Хамтын ажиллагаа, харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурна.
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Усан халаалтын зуухны бүртгэл, тооллого явуулах тухай, Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө батлах тухай, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. 91040607
14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал бараалхана.
14:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсад хавсран суух элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барина. Нийт 13 орны элчин сайд нар Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхана.
16:00 цагт Олон улсын пауэрлифтингийн монголын холбооноос хоёр дах удаагаа зохион байгуулах гэж байгаа пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар Олон улсын пауэрлифтингийн монголын холбооноос МҮОНРТ-ын Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна. Утас: 300995, 99182236


















