ӨНӨӨДӨР: Олон улсын өсвөрийн балетчидын гала тоглолт болно
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
АТГ-ын Олон нийтийн төв
09:00 цагт: Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас:99779310
Holiday Inn Зочид буудал
09:00 цагт: "Санхүүгийн салбарын комплаенс 2019" хэлэлцүүлэг болно.
Гандантэгчэнлин хийд
10:00 цагт: Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулганы хэвлэлийн хурал болно. Утас: 88048481, 85955395
ЗХЖШ-ын жагсаалын талбай
11:00 цагт: Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн IX ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 92090028, 88810818
Соёлын төв өргөө
11:00 цагт: "Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал" залуучуудын уулзалт болно. Утас: 99085084
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Жагсагчид хэвлэлийн хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Д.Хонгор нар хэвлэлийн хурал хийнэ.
УДБЭТ
19:00 цагт: “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчидын гала тоглолт болно. Утас: 99024933


















