Өнөөдөр Олон Улсын Залуучуудын өдөр тохиож байна
Энэ жилийн хувьд НҮБ-аас залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг гол болгож байгаа юм.
Мэдээллийн алба

1998 оны наймдугаар сарын 12-нд Португал улсын нийслэл Лиссабон хотод болсон Залуучуудын хэрэг эрхэлсэн сайд нарын дэлхийн бага хурлын саналаар 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын залуучуудын өдрийг анхлан (International Youth Day) тогтоосон ажээ.
Энэ жилийн хувьд НҮБ-аас залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг гол болгож байгаа юм. Мөн энэ жилийн Залуучуудын өдрийн зорилго нь олон нийтэд энэ талаарх мэдлэг ойлголтыг хүргэх, хэрхэн өөртөө итгэлтэй байх, ялгаварлан гадуурхагдах байдлыг даван туулах арга замын талаар мэдээлэл өгөх, сэтгэл дүүрэн амьдрахад туслах, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээг эрэн хайхад чиглэгдэж байна.


















