Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын буудлагын төрөлд өрсөлдөнө

З.Ганбаатарын өрсөлдөх 10 метрийн хийн гар бууны дасгал өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын буудлагын төрөлд өрсөлдөнө
Өнөөдөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын буудлагын төрөлд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" зуны паралимпын наадам үргэлжилж байна. “Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид өчигдөр медалийн буухиагаа алтан медалиар эхлүүлж, пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон “Рио-2016” паралимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Монгол Улсынхаа Төрийн далбааг Токиогийн тэнгэрт хамгийн өндөрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.

Харин өнөөдөр "Токио 2020" паралимпын наадмын долоо дахь өдөр Монгол Улсын буудлагын спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар өрсөлдөнө. Түүний хувьд энэ удаагийн наадамд гурван дасгалд өрсөлдөх юм.

З.Ганбаатарын өрсөлдөх 10 метрийн хийн гар бууны дасгал өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлнэ.

Сонирхуулахад, З.Ганбаатар "Рио-2016" паралимпын наадамд мөн гурван дасгалд өрсөлдөх эрхээ авч амжилттай оролцсон билээ.

Хуваалцах