Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14 нь Григорийн тооллын жилийн 73 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 26-ны өдөр тохиож байна. Наран 07:08 цагт мандаж, 18:55 цагт жаргана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ
ӨНӨӨДӨР: Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14 нь Григорийн тооллын жилийн 73 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 26-ны өдөр тохиож байна. Наран 07:08 цагт мандаж, 18:55 цагт жаргана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.

Эрт үе

  • МЭӨ 44 – Каска, Кассиус нар Юлий Цезарийг хөнөөж, Марк Антони түүний орлыг залгав.

  • 313 – Хан Жао улсын хаан Лиу Конгыг Хятадын хаан Жин Хуйди цаазлав.

  • 1489 – Киприйн хатан Катерин Корнаро хаант улсын талыг Венецид зарав.

Дундад зуун ба шинэ үе

  • 1647 – Гучин жилийн дайны үед Бавари, Кёльн, Франц, Шведүүд Улмын санамж бичигт гарын үсэг зуржээ.

  • 1663 – Эрдэмтэн Отто фон Герик “Вакуум” бүтээлээ хэвлэв.

  • 1757 – Английн адмирал Сир Жон Бингийг дайны гэмт хэрэгт буруутган “Монарх” хөлөг онгоцонд цаазаар авчээ.

  • 1780 – Америкийн хувьсгал: Алабама мужийн Мобиле хотын Шарлотт боомтод Испанийн цэргүүд хяналтаа тогтоов.

  • 1794 – Зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.

XIX ба XX зууны үйл явдлууд

  • 1900 – АНУ-ын долларын ханш алтны нэрлэсэн ханшаар хэмжигдэж эхэлсэн байна.

  • 1939 – Словак улс Германаас тусгаар тогтнов.

  • 1942 – Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ.

  • 1945 – Британийн эзэн хааны арми Германийн Билефильд хотод их хэмжээний бөмбөг хаяжээ.

  • 1951 – Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авсан.

  • 1964 – Жон Ф. Кеннедигийн алуурчин Лий Харви Освальдыг бүх насаар нь хорих ял шийтгэв.

  • 1978 – Израилийн батлан хамгаалах арми Ливаны өмнөд хэсгийг эзлэв.

  • 1979 – Хятадын Тридент хөлөг онгоц осолдож, 44 хүн амь үрэгджээ.

  • 1980 – “ЛОТ 7” хөлөг онгоц Варшав орчмоор осолдож, 87 хүн амь үрэгдсэн.

Орчин үе

  • 1994 – Линукс үйлдлийн системийн 1.0.0 хувилбар худалдаанд гарчээ.

  • 1995 – АНУ-ын сансрын нисэгч Norman Thagard Мир сансрын станц руу ниссэн анхны америк хүн болов. Тэрээр сансарт байхдаа Оросын ачааны сансрын хөлгүүдэд ажиллаж, судалгааны ажиллагаанд оролцсон байна.

  • 2006 – Чадын цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завджээ.

  • 2008 – Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн жагсаал, бослого хөдөлгөөн болов.

  • 2019 – Мозамбик, Малави, Зимбабве улсад “Идай” хар салхины улмаас нийтдээ нэг тэрбум ам.долларт тэнцэх хохирол учирч, 2.6 мянган хүн хохирчээ. Зөвхөн Мозамбик улсын Бейра хотод 1000 гаруй хүн амиа алджээ.

Хуваалцах