Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Робокон-2019" тэмцээн болно

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 16-ны бямба гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Робокон-2019" тэмцээн болно
ӨНӨӨДӨР: "Робокон-2019" тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 16-ны бямба гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

удирдлагын академи

09:00 цагт: Топ менежерүүдийн сургалт болно. Утас: 99015365

Амгалан амаржих газар

10:00 цагт: Солонгосын "Жиммэ Корэй" компаниас агаар цэвэршүүлэгч болон бусад нэн шаардлагатай зүйлсийг нярайн тасагт хандивлана.Утас: 88045557

корпорейт конвеншн центр

10:00 цагт: Ротари өдөр Монголд арга хэмжээ болно. Утас: 99059960

ШУТИС-ийн МХТС

12:00 цагт: Оюутан, залуусын бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх, турших чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Робокон-2019" тэмцээн болно. Тус тэмцээн энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах "ABU робокон-2019" олон улсын роботын тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа гэдгээрээ маш онцлог юм. Утас: 91999222

Мөнх спорт цогцолбор

14:00 цагт: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бизнес лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний нээлт болно. Утас: 99051096

Хуваалцах