Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Сайд Л.Болд, Элчин сайд Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурна

11:10 цагаас Топиус компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэж байгаа тухай тус компаниас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Сайд Л.Болд, Элчин сайд Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурна
ӨНӨӨДӨР: Сайд Л.Болд, Элчин сайд Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

11:10 цагт Топиус компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэж байгаа тухай тус компаниас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт ОХУ-ын Эрхүү мужийн “Бизнес Контакт” компани, МҮХАҮТ хамтран 3-р сарын 11-13 ны өдрүүдэд “Ворота в Азию 2014” Олон Улсын 23 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулахтай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 89099099

12:30 цагт яаралтай эмчилгээнд Солонгос улс руу явах шаардлага гарч элэг нэгт түмнээсээ чин сэтгэлийн тусламж гуйж байгаа Э.Эрдэнэбулган охинд туслах зорилгоор MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав. Утас: 94793385

13:00 цагт Гурван үеийн гөрөөч сартуул овогт Д.Хурцгэрэл гуай Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр сүүлийн үед зарим хэвлэл мэдээллээр олон нийтэд хүрч буй буруу ташаа мэдээлэл хийгээд ан агнуур, галт зэвсэг, анчин гөрөөчид түүнтэй холбоотой уламжлал, өв соёл түүний тухай ард иргэдийн нийгэм дэхь хандлагыг өөрчлөх зөвөөр таниулах зорилготой юм.

14:00 цагт ОХУ-ын Эрхүү мужийн “Бизнес Контакт” компани, МҮХАҮТ хамтран 3-р сарын 11-13 ны өдрүүдэд зохион байгуулах “Ворота в Азию 2014” Олон Улсын 23 дахь удаагийн үзэсгэлэн яармагийн нээлт МҮХАҮТ-д болно. Утас: 89099099

16:00 цагт Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад “Инженерийн дээд боловсрол олгох”, Төслийн бус буцалтгүй тусламж, Соёлын буцалтгүй тусламжийг тус тус үзүүлэх тухай хоёр орны Засгийн хооронд солилцох Ноот бичигт Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар ГХЯ-нд гарын үсэг зурна. Утас: 262788

Хуваалцах