Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ
ӨНӨӨДӨР: Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

"Блю Скай" зочид буудал

08:30 цагт: “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II үе шат Улаанбаатар хот болон 10 аймагт хэрхэн хэрэгжсэн тухай танилцуулах үр дүнгийн хурал үргэлжилнэ. Утас: 99007360

10:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 325044

Хан-Уул дүүрэг

11:00 цагт:БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр баригдсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. (09:30 цагт Эрүүл мэндийн яамны үүднээс автобус хөдөлнө). Утас: 99179899

ХӨСҮТ

11:00 цагт: "Хавдар судлалын тулгамдсан асуудал" үндэсний чуулга уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд МУ-ын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99063902

ХААИС

11:00 цагт: ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр болно. Утас: 99287297

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Төв аймгийн залуучуудын төлөөлөл мэдээлэл хийнэ

11:30 цагт: Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдаж бусад асуудлаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ

12:00 цагт: “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.

12:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

13:00 цагт: БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан талаар мэдээлэл хийнэ.

гадаад харилцааны яам

16:00 цагт: Шинжлэх ухааны доктор Ц.Батбаярын “The Dynamic decade: Mongolian sovereignty and Foreign policy between East and West 1990-2000” болон П.Үржинлхүндэвийн “Ойр дайдын оронтой түншилсэн түүхээс” номыг танилцуулах ёслол болно.

Хуваалцах