Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулилт эхэлнэ

12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044, 88112919

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулилт эхэлнэ
ӨНӨӨДӨР: “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулилт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

11:00 цагаас НМХГ-ын 511 тоотот Геодизи, зураг зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулна.

11:00 цагаас Дорнод аймаг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвдМонгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” тактикийн хээрийн сургуулийн нээлт болно.

11:10 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудал болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх болсон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас газар өмчлөх цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044, 88112919

12:00 цагаас “Эрдэнэт Булган”-ы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган салбарыг татан буулгах тогтоол гарсныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж Булган салбараас Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.

13:00 цагаас англи хэлээр хэвлэгдсэн судлаач, орчуулагч Го.Акимын "Хөрстөд ганц Чингис хаан" номын нээлт Монголын хүүхдийн номын ордонд болно.

14:00 цагаас Монголын байгаль орчны чиглэлээр Сүхбаатар, Дорноговь аймагт ажилласан АНУ эрдэмтэн, доктор профессор Пол Робинсонтой уулзалт хэвлэлийн бага хурал Зоос гоёл компанийн байрны 501 тоотод болно. Утас: 70000002

18:00 цагаас "Милл кино компани" болон "Монголфилм групп"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны албан ёсны нээлт III, IV хорооллын "Өргөө" кино театрын гадна талбайд болно.

Хуваалцах