Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өнөөдөр Сьерра-Леоне улсын тусгаар тогтносон өдөр

1961 оны энэ өдөр Бүгд Найрамдах Сьерра-Леоне улс тусгаар тогтножээ. 1808 оноос хойш Английн колони байсан бөгөөд 153 жилийн дараа, тусгаар тогтнолоо олжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Сьерра-Леоне улсын тусгаар тогтносон өдөр
Өнөөдөр Сьерра-Леоне улсын тусгаар тогтносон өдөр. Зураг: МҮОНРТ

1961 оны энэ өдөр Бүгд Найрамдах Сьерра-Леоне улс тусгаар тогтножээ. 1808 оноос хойш Английн колони байсан бөгөөд 153 жилийн дараа, тусгаар тогтнолоо олжээ. 1978 онд шинэ үндсэн хуулиа баталж, одоог хүртэл мөрдөж байгаа. Нийтдээ 5,5 сая хүн амтай, хүн ам, газар нутаг бага тус улсын эдийн засгийн гол цөм нь уул уурхай.

Сьерра-Леоне нь рутил буюу титаны диоксидын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд ордог. Уг металлыг сансар судлалын тоног төхөөрөмжид өргөнөөр ашигладаг. Үнэтэй баялаг юм. Харин хүн амын насжилт багатай улсад тооцогддог. Дундаж наслалт нь 47-48 байдаг байна. Учир нь 10 жилийн туршид үргэлжилсэн иргэний дайны улмаас хүн ам бага төдийгүй, насжилт багатай улсын тоонд дээгүүрт бичигддэг байна.

Хуваалцах