ӨНӨӨДӨР: Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 утасны төвийн нээлт болно
-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 22-ний баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Мэдээллийн алба

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 22-ний баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Төрийн ордон
09:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
12:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
15:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Корпорейт конвейшн төв
09:00 цагт: “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн олон улсын хурал, үзэсгэлэн болно. Утас: 70111106, 80591899, 89113499
НҮБ-ын байр
09:00 цагт: Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулах ажлын хүрээнд агаарын бохирдлын асуудлаар илтгэх тайлангийн төслийг бэлтгэх уулзалт болно. Утас: 99119317
MN-Мэдээллийн төв
10:00 цагт: "Түүх мартахгүй" уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
"Холидэй Инн" зочид буудал
10:00 цагт: Дэлхийн усны өдрийн нэгдсэн арга хэмжээ болон "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно. Утас: 88054040
БЛЮ скай
10:00 цагт: Хүүхэд биш харин сургуулийн орчин, багш нар хүүхдийн онцлогт тохирох шаардлагатай талаарх туршлага солилцох уулзалт болно.
НМХГ
10:30 цагт: Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан хийгдэж буй хяналт шалгалт, анхаарах асуудлууд, Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
СЭМҮТ
11:00 цагт: Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 24 цагийн утасны үйлчилгээ үзүүлэх төвийн нээлт болно. Утас 99182664.
УУХҮЯ
11:00 цагт: “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99089666, 99160069
Хан-Уул дүүрэг
11:30 цагт: Хан-уул дүүргийн гуравдугаар хороо, Нэхмэлийн 15, 19 дүгээр байрны оршин суугчдад шинэ орон сууцны түлхүүр гардуулна. Утас: 99082884, 91991175, 99111879
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Би нар" киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
12:00 цагт: Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийнэ.
Голомт банкны Яармаг дахь салбар
14:00 цагт: 114 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг банк санхүүгийн байгууллагатай танилцуулах уулзалт болно. Утас: 99053793


















