Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна

15.00 цагт: Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардуулна. Үйл ажиллагаа Төрийн ордны "Есөн хөлт цагаан туг"-тай танхимд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна
ӨНӨӨДӨР: Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: “Статистикийн долоо хоног буюу сургалт-судалгаа-бизнесийн инноваци” сэдэвт олон улсын бага хурал МУИС-ийн ЭЗС-ийн IV байрны 2 давхарт 221 тоотод болно. Утас: 99023258


09.00 цагт: Олон улсын санхүүгийн нийгэмлэг /AFI/-ийн ЖДҮ-ийн санхүүгийн салбар хуралдаан "Blue Sky" цамхагийн "Crystal hall"- д болно. Утас 88008781


09.30 цагт: Монгол-Солонгосын түүхч, археологичдын холбооноос 2 орны хамтарсан “Монгол-Солонгосын түүхийн ойлголт, судалгааны өнцөг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Утас 99045949


10.00 цагт: Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн газар дээр "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр танилцуулах, мөн энэ зун ажиллах зуслангуудын талаарх мэдээлэл хийнэ. Арга хэмжээ Улаанбаатар чуулга, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт болно. Утас: 91191046, 96665138


11.00 цагт: Монгол Улсын Засгийн газраас баталсан "Монгол уран бүтээл", "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд "Монгол агуулгыг дэлхийд экспортлоно" уриан дор контент үйлдвэрлэгчдийн уулзалт, уран бүтээлийг танилцуулах цуврал арга хэмжээ БСШУЯ-д болно. Утас 98119897


11.30 цагт: "Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 5 сарын 28-нд Чингисийн талбайд болох гэж байгаа тухай хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А зааланд болно. Утас: 99666553


12.00 цагт: Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатарын "Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн нэг монгол нэг зүгт" номын нээлт Үндэсний төв номын санд болно. Утас: 99109693, 88080619


14.00 цагт: СУИС-ийн байранд БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Бүтээлч оюутан" төслийн шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад тэтгэлэг гардуулна. Утас: 91913865


14.00 цагт: Хатан Туул голын эргэн тойрон дахь хууль бус лицензийн асуудлыг Төрийн ордонд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Утас: 89999939


14.00 цагт: ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал тус яамны байранд болно. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. Утас: 88080619


15.00 цагт: Хавдар үүсгэх хүчин зүйлс, хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн илрүүлж, оношлохоос гадна умайн хүзүүний хавдрын талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой олон нийтэд зориулсан сургалт Тусгаар тогтнолын ордонд болно. Утас: 70001393, 99018295


15.00 цагт: Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардуулна. Үйл ажиллагаа Төрийн ордны "Есөн хөлт цагаан туг"-тай танхимд болно.


17.30 цагт: "Green Nation Challenge Demo Day" төслийн танилцуулга "Хаан гэр" рестораны дээд давхарт болно.


Монгол Улс ,ОХУ, БНХАУ-ын гурван талын Монгол Улсад баригдах усны байгууламжийн талаарх уулзалт 2 дахь өдрөө Төрийн ордонд "В" танхимд үргэлжилнэ. Хуралдаан өнөөдөр өндөрлөж холбогдох дүгнэлтүүд гарна. Утас 88161939, 99161939

Хуваалцах