Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Шилдэг залуу эрдэмтдэд тэтгэлэг гардуулна

11.00 цагт: ШУТИС-ийн хүндэт доктор, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд илтгэл тавина.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Шилдэг залуу эрдэмтдэд тэтгэлэг гардуулна
ӨНӨӨДӨР: Шилдэг залуу эрдэмтдэд тэтгэлэг гардуулна. Зураг: МҮОНРТ

09.00 цагт: БСШУЯ, ШУТС, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбооны хамтарсан залуу эрдэмтэн судлаачдын "Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний хурал Одон орон судлах Хүрэлтогоот төвд болно. Тус хурлаар салбар бүрээс шилдэг залуу судлаачдыг тодруулж судалгааны тэтгэлэг олгох юм. Хурал геологи газар зүй, анагаах ухаан, байгалийн ухаан, техник, нийгэм хүмүүнлэг, биологи, хаа гэсэн салбаруудаар хуралдана. Утас 94995420


09.00 цагт: "Чингис" Зочид буудалд "Тогтвортой газрын менежментийг сайжруулах" сэдэвт Глобал өөрчлөлтийн Ази Номхон далайн байгууллагын бүс нутгийн 3 дахь удаагийн "Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт болно. Хуралд Зүүн Азийн БНХАУ, Япон, Солонгос, Монгол, ОХУ-ын бодлого тодорхойлогчид оролцоно. Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн ОУ-ын экспертүүд, орон нутаг, залуу эрдэмтдийн төлөөлөл оролцоно. Утас: 99906083, 88008075


09.00 цагт: Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран арилжааны банкуудын зээлийн эдийн засагч, нийгэм байгаль орчны шинжилгээний ажилтан, удирдлагын мэдээллийн системийн ажилчдад зээл олгоход шаардлагатай олон улсын стандартад нийцсэн материал хэрхэн бүрүүлэх / бизнес эрхлэгчийн жендэрийн байдал, нийгэм, байгал орчинд хор нөлөөтэй эсэх.. гэх мэт/ сэдвээр сургалтыг "Бишрэлт" Зочид буудалд зохион байгуулна.
Утас: 99014632, 70110065


10.00 цагт: Нийслэлд гал түймэртэй холбоотой дуудлага осол нэмэгдэж байгаатай холбогдуулан “Галын аюулгүй байдлын нөхцөлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга зам” сургалтыг БЗД-ийн 13-р хорооны иргэний танхимд зохион байгуулж байна. Сургалтаар санамсаргүй сонголтоор 3 хүртэлх айлд галын аюулгүй байдлын нөхцөлийг үнэлэх ажлыг хийж газар дээр нь галын аюулгүй байдлыг хангахад юуг, хэрхэн анхаарах талаар практик зөвлөгөө өгнө. Утас: 99188746


10.00 цагт: Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг БЗД, 26 дугаар хороон дахь Энканто хотхонд болно. МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл, лифт угсрах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, холбогдох төрийн бус байгууллага, аймгуудын Мэргэжлийн хяналт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөл оролцоно. Утас: 96684579


11.00 цагт: Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк Хөдөлмөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр болон дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 91040607


11.00 цагт: ШУТИС-ийн хүндэт доктор, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд илтгэл тавина.


11.00 цагт:Монголбанкны мэдээллийн төвд Монголбанк, Голомт банк “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийн санамж бичигт гарын үсэг зурна.


11.30 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна. Докторын дараах судалгаанд олгодог уламжлалт энэхүү тэтгэлгийг тухайн жил эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан залуу эрдэмтэд хүртдэг. Тэтгэлэг гардуулах ажиллагаа БСШУЯ дээр болно. Утас: 9811989712.00 цагт: Налайх дүүрэгт буудуулж амиа алдсан хохирогч залуугийн аавыг цагдаагийн байгууллагаас заналхийлсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.13.00 цагт: ҮДБЭЧ-ын тайзан дээр Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид болон бүжиг дэглээч, олон улсын бүжгийн тэмцээний шүүгч нарын хамтарсан хэвлэлийн бага хурал болно.14.00 цагт: ГХЯ-нд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Хэвлэл мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсыг гадаадад сурталчлахад хэвлэл мэдээлэл ямар үүрэг, нөлөөтэй оролцдог болоод түүнд тулгарч буй асуудал, гарцын талаар хэлэлцэх юм. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас цувралаар зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон, PR мэргэжилтэн, агентлагууд, судлаачид оролцох болно.

Хуваалцах