Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ

12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ
ӨНӨӨДӨР: “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ. Зураг: МҮОНРТ

11:00 цагт "Хангулз холдинг" ХХК нь Монголд анх удаа үйлчлүүлэгчиддээ цалин өгдөг "Супер маркет"-ыг нээн ажилуулж байгаа талаар "Үйлчлүүлэгчдээ цалинжуулдаг дэлгүүр" сэдэвд хэвлэлийн бага хурал "Монголньюс" Мэдээллийн төвд болно.


12:00 цагт Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос албан ёсны мэдэгдэл хийнэ.


12:00 цагт Нийслэлийн Засаг дарга ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд шалгарсан компаниудад батламж гардуулах ажиллагаа НЗДТГ-ын “Б” танхимд болно. Утас: 99666553


12:45 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд жүжигчин Латифын Нурбулан сүүлийн үед өөрийнх нь талаар гараад буй мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийнэ.


13:00 цагт "Монгол улсын үндэсний өв соёл" цоллоочдын холбоо байгуулагдаж байгаа тухай тус холбоог санаачлагчид МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236


14:00 цагт Монголын анхны дуу хөгжмийн цэнгээнт шоу нэвтрүүлэг "UNIVERSE BEST SONGS" наадам 7 дахь жилдээ эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал UBS телевизийн байранд болно.

Хуваалцах