ӨНӨӨДӨР: ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө
- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Барилгын хөгжлийн төв
09:00 цагт: Барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй барилгын зураг төсөл зохиогч оролцсон "Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо" зөвлөгөөн болно. Утас: 99085635
ШУТИС-ийн VIII Байр
11:30 цагт: БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 80063208, 99832535
“Туушин” зочид буудал
12:00 цагт: Продюсер Б.Наранзун “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчдоос бүрдсэн “The Raisins&Nuts” хэмээх хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99461746, 99044402
“Новотел” зочид буудал
15:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын тавдугаар цахим хурал болно. Утас: 91965599


















