Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр "Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явахгүй

Өнгөрсөн бямба гарагаас Тэрэлж болон “Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явахгүй
Өнөөдөр "Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явахгүй. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагаас Тэрэлж болон “Скай ресорт цанын бааз” руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр "Скай ресорт цанын бааз" дотоод ажилтай, ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс тус чиглэлт явж буй автобус өнөөдөр явахгүй. Маргаашаас өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд хэвийн ажиллах бөгөөд уг чиглэлд хуваарийн дагуу нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ.

Харин Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж чиглэлд хоёр нийтийн тээврийн автобус үйлчилж байгаа.

Офицеруудын ордноос хөдлөх цаг:

  • 10:00 -12:50

  • 15:20 -18:10

Тэрэлжээс хөдлөх цаг:

  • 12:50- 15:40

  • 18:30- 21:50

Амралтын цаг 20 минут

Хуваалцах