Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг болно

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг болно
ӨНӨӨДӨР: Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 13ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Holiday Inn Ulaanbaatar"

08:00 цагт: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал болно. Утас: 99054345, 88071041

"Корпорэйт конвеншн центр”

09:00 цагт: “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор Хуульчдын форум болно. Утас: 98066116

Чингис хаан зочид буудал

09:00 цагт: Хавдар судлалын үндэсний төвөөс Шадар сайдын ивээл дор "Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна. Утас: 99063902

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

09:00 цагт: “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” уулзалт зөвлөгөөн болно. Утас: 99115624

МУБИС-ийн Багшийн сургууль

09:00 цагт: “Хөгжмийн боловсрол – Хүүхдийн хөгжилд” үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

09:30 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. Утас: 91887887

Сүхбаатарын талбай

10:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Соёл, урлагийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. Утас: 99849000

Баянзүрх дүүрэг

10:00 цагт: 40 хүүхдийн гэр цэцэрлэг нээлтээ хийнэ.

Мобиком корпорацийн байр

14:30 цагт: “Сургуулийн ариун цэврийн байгууламж” төслийн энэ оны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

Сүхбаатарын талбай

16:00 цагт: "Азийн ардын урлагийн их наадам"-ын нээлт болно. Утас: 99849000

Хуваалцах