Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно

- Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно
ӨНӨӨДӨР: Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

"Новотел" зочид буудал

09:30 цагт: "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88082470, 91119757

Соёлын яам

10:00 цагт: Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

10:30 цагт: “Карьер экспо-2020” хөдөлмөрийн яармагийн хэвлэлийн хурал болно. Утас: 99736124

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг авдаг байсныг албан ёсоор халсан тухай Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”

12:00 цагт: “Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Олон улсын сэтгүүлч, академич, соёлын тэргүүний ажилтан Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтын талаар хэвлэлийн хурал хийнэ.

31 дүгээр сургууль

13:00 цагт: Өнөөдөр “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна. Утас: 99736124, 99543586

МҮЭ-ийн Соёлын төв ордон

14:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол болно. Утас: 99027019

“Монгени” цогцолбор сургууль

14:30 цагт: Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна. Утас: 99736124, 99543586

2 дугаар сургууль

15:30 цагт: Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх талаар ойлголт, хандлага нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна. Утас: 99736124, 99543586

Хуваалцах