ӨНӨӨДӨР: “Соёлын тухай хуулийн хэрэгжилт телевизийн орчинд" зөвлөлдөх уулзалт болно
- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Удирдлагын академийн "В" байр
09:00 цагт: Удирдлагын академийн санаачлагаар "Иргэдийн оролцоо II" төсөл хамтран зохион байгуулж буй "Иргэдийн оролцоо" форум болно.
"Новотел" зочид буудал
10:00 цагт: “Барилга, бүтээн байгуулалтад цементийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар болно. Утас: 90910510
Засгийн газрын II байр
14:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас "Соёлын тухай хуулийн хэрэгжилт телевизийн орчинд" зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Уг уулзалтад "Харилцаа холбооны зохицуулах хороо", Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевиз, Монголын телевизүүдийн холбоо, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, “Максима консалтинг” компани, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, багш, телевизийн уран бүтээлчид оролцоно. Утас: 99849000


















