Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Стэнд бай" хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ

Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Стэнд бай" хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ
ӨНӨӨДӨР: "Стэнд бай" хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Корпорэйт зочид буудал

09.00 цагт: Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно. Хуралд УИХ-ын гишүүд, Сангийн Яамны төлөөлөгчид, Татварын ерөнхий газрын удирдлагууд болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын холбогдох албан хаагчид болон зочид төлөөлөгчид оролцоно. Утас: 99990303


Хууль сахиулахын их сургууль

09.00 цагт: Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны харьяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 80 гаруй сэтгэл судлаач оролцоно. Утас: 88115446, 99088069


Сэргээн засах хөгжлийн төв эмнэлэг

10.00 цагт: "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төвийн эмч нар үзлэг хийж, эцэг эх, гэр бүлд сургалт зохион байгуулж, Төвийн үйл ажиллагааг танилцуулна. Утас: 88990307, 91147149


Хангарди ордон

11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 325044, 88781218


"Монгол ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


МҮЭХ

11.30 цагт: "Стэнд бай" хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ. Утас: 99027019, 99286863, 99277406


Сүхбаатар дүүргийн иргэний танхим

13.00 цагт: Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. Утас: 98066116

Хуваалцах