Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр сурагчид хотоор аялна

Өнөөдөр Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “УСУГ”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг Нийслэл

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр сурагчид хотоор аялна
Өнөөдөр сурагчид хотоор аялна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “УСУГ”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран өнөөдөр зохион байгуулна.

Аяллын зорилго нь оюутан, сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар үйлдвэрлэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэгийг олгох юм.

ЕБС-ийн 160 сурагчаас бүрдсэн 4 багийг алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдаж аялуулна.

Түлхүүр үг:аялал
Хуваалцах