Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт болно

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт болно
ӨНӨӨДӨР: “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Мөрдөн байцаах газар

09:30 цагт: ЦЕГ, ГБХЗХГ, “Дэлхийн зөн”, JCI Mongolia, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй “Сүүдэр бүү тусга” хүүхдийн эрх хамгааллын нөлөөллийн арга хэмжээний нээлт болно. Утас: 88096555, 99073888

Иргэний нисэхийн ерөнхий газар

09:30 цагт: ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар ИНЕГ-т ажиллана. Утас: 91014101

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Нээлттэй нийгэм форум

11:00 цагт: Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл төв ТББ хамтран "Төрийн болон албаны нууцын тухай хууль"-ийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчиж буй асуудлаар хуульчдын дунд санал солилцох дугуй ширээний нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт зохион байгуулна. Утас: 99128391

интер оффис

12.30 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88116743

ХУД-ийн сонгуулийн хороо

12.30 цагт: Хан-Уул дүүргийн ХҮН Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн материалаа бүртгүүлнэ. Утас: 99110310 88100660

УБТЗ-ын Зүтгүүрийн депо

13:00 цагт: ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, "Эх оронч", ахмад дайчин, төмөр замын анхны машинистуудын нэг, "Тэргүүний төмөр замчин", "Хүндэт төмөр замчин" Навааны Кампааны нэрэмжит болгох ёслол болно.

Хуваалцах