Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Сувилахуйн олон улсын V эрдмийн чуулган болно

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Сувилахуйн олон улсын V эрдмийн чуулган болно
ӨНӨӨДӨР: Сувилахуйн олон улсын V эрдмийн чуулган болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Сувилахуйн олон улсын V эрдмийн чуулганы нээлтийн ажиллагаа болно. Утас: 96682745, 88096196, 89128045, 88069035

МУЗН-ийн Анхны тусламжийн төв

09:00 цагт: "Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" холимог сургалтын нээлтийн ажиллагаа, сургагч багшийн сургалт болно.

“blue sky”

09:30 цагт: "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" сэдэвт улсын зөвлөгөөн болно. Утас: 88114841

МҮХАҮТ

10:00 цагт: МҮХАҮТ-аас зохион байгуулж байгаа 'Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулган” болно. Утас: 99100780

УДБЭТ

11:00 цагт: Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын үндэсний номын сангийн төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99026929, 99194570, 99122446

Дэлхийн Банк

11:30 цагт: Дэлхийн банкнаас Монгол болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587

“Grand hill”

12:00 цагт: Гавьяат жүжигчин, хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” уран бүтээлийн тоглолтын талаар мэдээлэл өгнө. Утас:88067575

Богд хааны ордон музей

15:00 цагт: Судлаач, цуглуулагч Р.Бямбаа “Богд хаан 150: Ном бүтээлийн өв” үзэсгэлэнгийн ач холбогдол, ховор сонин үзмэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгнө.

Хуваалцах