ӨНӨӨДӨР: Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт хэр байв, ямар үр дүн өгсөн бол?
11:00 цагт Тамхины хяналтын хуулийн хэрэгжилт хэр байв, ямар үр дүн өгсөн бол? зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийнэ.
Мэдээллийн алба

09:00 цагт Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, “Өндөр гэгээн” монгол соёлын төв, Гандантэгчилэн хийд Эрдэм соёлын хүрээлэн хамтран Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын “Сарьдагийн хийд” байгуулагдсаны 360 жилийн ойд зориулсан “Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Утас 99045949
09:00 цагт МЗХ-ны төв байранд "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
09:00 цагт НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан Хангарьд ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар Автохудалдааны төвийг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай, НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044
09:00 цагт ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд "Монгол дахь бионүүрсний судалгаа, хэрэглээ" сэдэвт анхдугаар хурал болно. Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчид оролцоно. Утас-99062806
10:00 цагт хүүхдийг гэр бүл түүнтэй дүйцэх орчинд асран халамжлах үйлчилгээнд тавих стандарт", Хүүхдэд үзүүлэх өдрийн үйлчилгээний стандартын төслүүдийг хэлэлцэх хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. ХАХНХЯ Утас:88093607
10:00 цагт ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл яамны 302 тоотод "Сочи-2014" паралимпид оролцох тамирчдад амжилт хүсч үдэн гаргана. Утас: 88118075
11:00 цагт 2013 онд ХБНГУ-ын Дрездений Техникийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан ШУА-ийн эрдэмтэн доктор А. Саулегүл “Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн бэлтгэж, хэвлүүлэх вэ?” сэдвээр Геоэкологийн хүрээлэнгийн байранд илтгэл тавина. Мөн “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг-Монгол” МоМо төслийн цаашдын зорилго, зорилтын талаар танилцуулна. Хаяг /Тэдигийн урд/. Утас: 99045949
11:00 цагт тамхины хяналтын хуулийн хэрэгжилт хэр байв, ямар үр дүн өгсөн бол? зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд МХЕГ-ын мэргэжилтнүүд мөн оролцож, хяналт, шалгалтын үр дүнг танилцуулна.
11:30 цагт "Blue Sky Tower"-ийн 3 давхарт дэлхийн алдарт дуучин Нана Квамэ Аброкваг ирсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. Тэрээр энэ өглөө 07:00 цагт манай эх оронд ирж байгаа юм.
12:00 цагт Улаанбаатар чуулгын байранд дуучин Б.Амархүүгийн гол дүрд нь тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал болно.
12:00 цагт "Интерном"-д долоон жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд "МИ-8" ослоор амь үрэгдсэн гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх "Тэнгэрт бичсэн дурдатгал" номын нээлтийн ёслол болно. Утас: 99299634
14:00 цагт зохиолч Х.Эрдэмбилэг "Миний аав бурхан биш" номынхоо нээлтийг хийнэ. Утас: 9192 7828
14:00 цагт нийслэлд гарч буй гал түймрийн тоо давтамжийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, ЭКО ажилтан, СӨХ-ийн дарга нарыг хамруулсан сургалт Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд болно.
16:00 цагт Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, хууль зүйн магистр (LL.M) Ж.Баярцэцэг “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д лекц уншина.
19:00 цагт "Цахлай нисэх гэж төрдөг" олон ангит уран сайхны киноны улаан хивсний ёслол "Сөүл" ресторанд болно. Утас: 99252540


















