Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрт Гал унтраах тактикийн сургуулилт болно

- Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрт Гал унтраах тактикийн сургуулилт болно
ӨНӨӨДӨР: “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрт Гал унтраах тактикийн сургуулилт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Баруун аймгууд руу явах замд 52 дахь км

09:00 цагт: “Яараад яахав-2” арга хэмжээний нээлтийн арга хэмжээ болно. (Автобус “UB place”-ийн гадна талбайгаас 08:30 цагт хөдөлнө).

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

09:00 цагт: Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

09:00 цагт: Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилнэ.

Тавантолгой түлш ХХК

09:30 цагт: Тавантолгой түлш ХХК, НОБГ-тай хамтран Гал унтраах тактикийн сургуулилтыг үйлдвэрийн байрандаа зохион байгуулна. Утас: 99991116

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

"Зайсан Хилл"

14:00 цагт: Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн ТББ, Оюуны ундраа групп хамтран үндэсний үйлдвэрлэгч старт-ап болон энтрепренерүүдийг дэмжих урт хугацааны түрээсийн 0 төгрөгийн нөхцөлтэй "Creative Retail Store" төслийн нээлтээ хийнэ. Утас: 83104444

Хуваалцах