ӨНӨӨДӨР: Тээврийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн их танхимд болно.
Авто тээврийн үндэсний төв
09:00 цагт: “Хуурай боомтын хөгжил ба шийдэл” бодлогын хэлэлцүүлэг, форум болно. 77000865, 95341188, 99019141, 99091025, 70100656
Пума Империал
09:00 цагт: Төв Азийн "Газрын засаглалын мониторингийн индекс" сургалт болно. Сургалтад Төв Азийн 5 орны 40 гаруй хүн үргэлжилнэ. Утас: 99756357, 99282205, 329619
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
09:30 цагт: “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар болно. Утас: 88106649
Сүхбаатарын талбай
11:00 цагт: Тээврийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна.
Улсын төв номын сан
11:00 цагт: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” номын хоёр дахь хэвлэлийн нээлт болно.
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Хилс хэрэгт орж амиа алдсан 17 настай хүүгийнхээ асуудлаар иргэн Ш.Золжаргал хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт: Дархан хотын Хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч казино байгуулахаар болсон тухай "Дарханы төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ.
Туушин зочид буудал
13:30 цагт: Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II үе шатыг хэрэгжүүлэгч талуудын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.


















