Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно
Захирамжийн дагуу өнөөдөр /08 дугаар сарын 22/-өөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “ Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу өнөөдөр /08 дугаар сарын 22/-өөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байна. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.


















