Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-нд тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой тоогоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-нд тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Харин маргааш буюу хоёрдугаар сарын 19-ний ням гарагт улсын дугаар нь сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм. Тодруулбал, жолооч та бүхэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон бүсэд хөдөлгөөнд оролцож болохгүй.



















