Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "The Hu" хамтлагийг “Хангарди” одонгоор шагнана

Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "The Hu" хамтлагийг “Хангарди” одонгоор шагнана
ӨНӨӨДӨР: "The Hu" хамтлагийг “Хангарди” одонгоор шагнана. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Дотоод хэргийн их сургууль

09:00 цагт: "ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88115446, 86003108

"Блю Скай" зочид буудал

09:00 цагт: “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-ын үр дүнг танилцуулах уулзалт болно.

Улаанбаатар зочид буудал

10:00 цагт: “Усны эрх-хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Оросын Шинжлэх Ухаан Мэдээллийн төв

10:00 цагт: Евразийн ард түмний Ассамблейн хүрээнд "Зөөлөн хүч ба эмэгтэйчүүдийн нөлөө" сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулна.

Богд хааны ордон музей

10:30 цагт: “Богд хааны зэрэгцлийн чимэг” Үндэсний их баяр наадамд зориулсан тусгай үзэсгэлэнг дэлгэнэ.

11:20 цагт: “Түүхэн үнэт зүйлсийг хадгалан хамгаалж өвлүүлсэн алдартнуудыг эргэн дурсахуй” дугуй ширээний ярилцлага болно.

12:45 цагт: Цамын болон язгуур урлаг, симфони найрал хөгжмийн тоглолт болно. Утас 88016871, 95759555, 99080004

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

11:00 цагт: Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99035384

Эрүүл мэндийн яам

11:00 цагт: Баяр наадмын үeэр эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899, 86885060

Дүнжингарав худалдааны төв

11:00 цагт: УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг "Гэрэгэ киоск" ашиглан төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно. Утас: 99213773

МУЭ-ийн Арт галерей

11:00 цагт: "Монголын сайхан орон" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Улаанбаатар-Сөүл хот ах дүү хот болсны 25 жилийн ойг угтан баяр наадмын үеэр зохион байгуулах урлагийн тоглолт, дроны шоуны талаар мэдээлэл хийнэ. Утас: 99190623

Нийслэлийн цагдаагийн газар

11:30 цагт: Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто раллитай холбоотой хаагдах замуудын талаар мэдээлэл өгнө.

Нийслэлийн төр захиргааны байр

12:00 цагт: "The Hu" хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнана. Утас: 325044

"Novotel" зочид буудал

12:00 цагт: "Уран бүтээлчид улсын хилээр" төслийн хэвлэлийн хурал болно. Утас: 99229759

“Монгол Ньюс” мэдээллийн төв

12:00 цагт: Соёлын наадмын хэвлэлийн хурал болно. Утас: 319015, 88006971

Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

14:00 цагт: “Монголын хүүхдүүд” Төрийн хүндэтгэлийн концерт болно. Утас:96968877, 318274

Оросын Шинжлэх Ухаан Мэдээллийн төв

16:00 цагт: Евразийн ард түмний Ассамблейн хэвлэлийн хурал болно. Утас: 94226008

Хуваалцах