Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Толгойт, Баянхошуу орчмоор агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу орчмоор агаарын бохирдол хамгийн их буюу 230-238 гэж зааж байгаа бол, Нисэх, МҮОНРТ, Баруун 4 зам, 100 айл, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Налайх орчимд агаарын бохи

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Толгойт, Баянхошуу орчмоор агаарын бохирдол хамгийн их байна
Өнөөдөр Толгойт, Баянхошуу орчмоор агаарын бохирдол хамгийн их байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу орчмоор агаарын бохирдол хамгийн их буюу 230-238 гэж зааж байгаа бол, Нисэх, МҮОНРТ, Баруун 4 зам, 100 айл, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, Налайх орчимд агаарын бохирдол бага буюу 102-194 гэж заажээ.

Харин Мишээл экспо, Монгол газар, Ургах наран орчимд агаар цэвэр буюу 35-42 гэж зааж байна.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Хуваалцах