Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” болно

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” болно
ӨНӨӨДӨР: “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

08:00 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгаас жил бүрийн 10 дугаар сарын 29-нд болдог Харвалтын эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэж өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулна. Утас: 89647777

Төрийн ордон

09:00 цагт: "Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” хурал, хэлэлцүүлэг Сүхбаатар танхимд зохион байгуулагдана.

“Туушин” зочид буудал

09:30 цагт: “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” Соёмбо танхимд болно. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон судлаач, эрдэмтэд оролцоно. Утас: 93116060

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээллээ хийнэ. Утас: 99179899

Засгийн газрын 11 дүгээр байр

11:00 цагт: Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны шинэтгэл-Томилгооны зөрчил” сэдэвт хэвлэлийн хурал “Инновац” танхимд болно.

Улаанбаатар хот дахь “Русский дом” /РЦНК/

12:00 цагт: Монгол, Орос, Хятад гурван улсын хүүхэд оролцох "Агуу их цайны зам" олон улсын хүүхдийн VIII их наадмын хаалтын тоглолт эхэлнэ.

Хуваалцах