Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр цаазаар авах ялын эсрэг өдөр

Өнөөдөр цаазаар авах ялын эсрэг өдөр

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр цаазаар авах ялын эсрэг өдөр
Өнөөдөр цаазаар авах ялын эсрэг өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр цаазаар авах ялын эсрэг өдөр. Сүүлийн жилүүдэд хүний эрхийн төлөө тэмцэгчид улс орнуудыг цаазаар авах ялаас татгалзахыг уриалах болсон. Одоогоор дэлхийн 140 улс цаазын ялыг халаад байна. Манай улс 2012 онд цаазаар авах ялаас татгалзсан дэлхийн 97 дахь орон болсон. Өнөөдөр манай дэлхийд цаазаар авах ял гүйцэтгэдэг цөөнгүй улс орон байгаа бөгөөд хэрэгтнийг нас харгалзахгүй цаазалж буй 13 улс байна. Эдгээр орны тоонд эрх чөлөөний орон Америк багтдаг. Жишээ нь тус улсын Луизиана, Арканзас мужид 15 настай, Миссисипид 14 настай, Флоридад 13 настай хүүхдийг цаазлан хороосон бол Иранд 10 настай хүүхдийг жирэмсэн эмэгтэйн хамт цаазалсан гэдэг. Цаазын ялтай орнууд ихэвчлэн эх орноосоо урвасан тохиолдолд ялын дээд хэмжээг оноодог. Харин зарим улс уламжлалт зан заншлын онцлогоо хадгалах зорилгоор цаазлах ялыг хэрэгжүүлдэг аж.

Хуваалцах