Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болно

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болно
ӨНӨӨДӨР: "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 06-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


ХХААХҮЯ

09.30 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болох гэж байна. Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцоно. Утас: 86565055, 96346465

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв11.00 цагт: Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.Сонгино хайрхан дүүрэг11.00 цагт: JCI Капитал салбар байгууллага, СХД-ийн ЗДТГ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Энгийн дадлаар эрүүл амьсгалъя" төслийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээний үеэр СХД-т сурч, амьдарч буй хүүхдүүдэд зориулсан гадаад хэлний сургалт үнэ төлбөргүй явуулдаг "Open world" олон улсын боловсролын академид суралцдаг 500 хүүхдэд агаарын бохирдлоос хамгаалах шүүлтүүр бүхий амны хаалт бэлэглэх юм. Утас: 99118573, 96996655Ардчилсан нам12.00 цагт: АН-ын байранд ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ. Утас: 88028646Хангарди ордон14.00 цагт: Нийслэлийн ЕБС-н сурагчдын сагсан бөмбөгийн "Улаанбаатар лиг"-ийн шигшээ тэмцээний сугалаа явуулах ёслолын арга хэмжээг Нийслэлийн Хангарди ордны 14 давхарт зохион байгуулна.

Хуваалцах