Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр цасаар шуурна

2013 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун болон г

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр цасаар шуурна
Өнөөдөр цасаар шуурна. Зураг: МҮОНРТ

2013 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 6-11 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Түлхүүр үг:цаг агаар
Хуваалцах