ӨНӨӨДӨР: Цээжний зураг авдаг аппаратаар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба
09:00 цагт: “Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь” үндэсний семинар болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэн
09:00 цагт: "Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт онол практикийн хэлэлцүүлэг болно. Утас: 91919122
“Өргөө-1” кино театрын урд талбай
10:00 цагт: Баянгол дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эрүүл энхийн төлөө жагсаал”-д оролцохоос гадна дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгч, цээжний зураг авдаг X-ray аппаратаар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ. Утас:91117815, 94033342
Нийслэлийн иргэний танхим
10:00 цагт: “School police” эцэг эхийн эргүүлүүдийн чуулга уулзалт болно. Утас: 88903404, 94113989
“Туушин” зочид буудал
10:00 цагт: Монголын Хуульчдын холбоо, Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Утас: 98066116
“Туушин” зочид буудал
10:00 цагт: Стратегийн онолын нэрт эрдэмтэн Эдвард Луттвакийн шинэ бүтээл болох "Хятадын стратеги" номын нээлт болно.
Багшийн хөгжлийн ордон
16:00 цагт: “Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авна. Утас: 86061497


















