ӨНӨӨДӨР: “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг болно
- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Дотоод хэргийн их сургуулийн жагсаалын талбай
08:00 цагт: Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Утас: 99088069
Монголын хөрөнгийн бирж
09:00 цагт: Монголын анхны хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан" үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, "Цан цохих" арга хэмжээ зохион байгуулна. Утас: 99688842
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Монголын архитекторуудын эвлэлийн ордон
11:00 цагт: МАЭ-ээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, концепцын үзэсгэлэн гаргана. Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 77130638
“Blue Sky”
11:00 цагт: “Цэнхэр алт усаа хайрлая” өдөрлөг болно. Утас: 80090228
“Аз хур” номын дэлгүүр
12:00 цагт: Соёл урлагийн их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд шинэ номын нээлт болно. Утас: 70004343


















