Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гадаад харилцааны яам

09:00 цагт: “Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв” хэлэлцүүлэг болно.

МУИС-ын номын сан

09:00 цагт: Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 90910510

Засгийн газрын III байр

09:00 цагт: НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, ҮСХ хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалт, семинар үргэлжилнэ.

09:30 цагт: НҮБ-ын дэргэдэх Статистикийн хэлтсээс Тогтвортой хөгжлийн зорилгын вэбэд суурилсан газарзүйн мэдээллийн систем хөгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын ТХЗ-ын систем, мэдээллийн санг тухайн системд холбох техникийн сургалт болно.

Хангарди ордон

10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Утас: 70119921, 86863998

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

Монголын Театрын Музей

11:30 цагт: Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын лимбэчдийн холбоо” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь (2019-2021)” төслийн нээлт болно.

МУИС-ийн I байр

15:00 цагт: Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд “МУИС-ийн Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа болно. Утас: 99002019

Хуваалцах