Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойн хэвлэлийн хурал болно

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойн хэвлэлийн хурал болно
ӨНӨӨДӨР: Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойн хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: ХЗДХЯ, ХНХЯ болон УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” хэлэлцүүлэг зохион байгуулна.

МҮХАҮТ

09:30 цагт: ГЕГ, МҮХАҮТ болон Европын холбооны “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төсөл хамтран “Гааль-бизнесийн түншлэл - 2020” уулзалт зохион байгуулна.

Сүхбаатарын талбай

10:00 цагт: “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр - 2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан дор зохион байгуулна. Утас: 99042498

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Ерөнхий боловсролын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

Монгол Улсын Их Сургуулийн номын сан

10:00 цагт: “Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” сэдэвт хэлэлцүүлэг эхэлнэ. Утас: 99110848

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

АСАР ЦИРК

11:00 цагт: Монгол Улсын консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулиас Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 88088868

"Мишээл экспо" төв

12:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн "ICT EXPO - 2020" нээлтээ хийнэ. Утас: 94999598

"Blue Sky"

12:30 цагт: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг болно.

“Монгол арт” галерей

14:00 цагт: “Багшийн туслах сан” нээлтээ хийнэ. Мөн “Шилдэг багш” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас 80055598, 78-100-800

Хуваалцах