Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”
ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 3ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Залуучууд, энхтайван, аюулгүй байдал" зөвлөгөөний нээлтэд оролцоно.

ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

10:00 цагт: Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ сард тус өдрийг Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ-тай хамтран тэмдэглэнэ. Утас; 99550999

“KEMPINSKI” ЗОЧИД БУУДАЛ

10:30 цагт: "Астана-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг нээгдэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 90420194

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан - 2019"-ийн үр дүнг танилцуулна. Утас: 321927

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

11:00 цагт: ШӨХТГ-гаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286

МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:30 цагт: “ФИБА 3х3” U18 насны Дэлхийн аваргa шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа талаараа иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.

Хуваалцах