ӨНӨӨДӨР: "Төмөр замыг өөрсдөө барья" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа
12:00 цагт МТЗ-ын удирдлага, инженерүүд "Төмөр замыг өөрсдөө барья" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Мэдээллийн алба

09:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553
10:00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлгэлэх өдөр”-ийн нээлтийн ажиллагаа болно.
10:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал “Улисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч, профессор Кайе Чоны жуулчидтай шууд харилцдаг төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан "Нийтийн үйлчилгээний чанар ба соёл" сэдэвт сургалт "Blue sky" зочид буудалд болно. Утас 70148687, 99838674
10:00 цагт Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран зохион байгуулж буй “Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилнэ. Зөвлөгөөн ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааландболно. Утас: 99072224
10:00 цагт"Аюулгүй Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс Хөршийн хамгаалалт журмын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан СӨХ-ны ажилтнуудын саналыг авах хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд болно.
11:00 цагт Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Хэлтэс, “MINT CLUB” төрийн бус байгуууллага, “NIKEL Ganbaa” компани хамтран 63 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр гардуулна. Арга хэмжээ Тээврийн дээд сургуулийн баруун талд “Түгээмэл хөгжил” төвийн байранд болно. Утас: 88074692, 88785707, 96683156
11:00 цагт Төрийн өмчит уул уурхайн компанийн үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн судлаач, мэргэшсэн зөвлөх инженер, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурах ёслол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 106 тоотод болно. Утас: 99051777
11:00 цагт МУБИС-ийн шилдэг оюутнуудад Хятад, Монголын соёл, боловсролын сангаас тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа МУБИС-ийн А-207 танхимд болно.
11:00 цагт Дэлхийн шинэ эмх журам хөдөлгөөнөөс “Төрийн тогтолцоог шинэчилье” сэдвээр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт МТЗ-ын удирдлага, инженерүүд "Төмөр замыг өөрсдөө барья" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332
14:00 цагт НЗДТГ-ын Б зааланд Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын явцын мэдээллийг танилцуулна. Мөн Хан-уул дүүргийн 2,3 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч компаниудад Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат батламж гардуулна. Утас: 99082520
15:00 цагт академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв санд хандивлах ёслолын үйл ажиллагаа, уулзалт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Б корпус 6 давхар/-т болно. Утас: 99045949, 99092150
16:20 цагт "Нүүрс боловсруулалтын технологи" сэдвээр МУ-ын зөвлөх инженер Ж.Очир илтгэл тавина. Арга хэмжээ ШУТИС-ийн Төв номын сангийн 6 давхарт, E-604 тоот хурлын танхимд болно.
18:00 цагт Л.Мянганцэцэгийн "Зүрхний хэргүүд" уран бүтээлийн үзэсгэлэн болон, номын нээлт "Улаан гэр" галерейд болно. Утас: 88064414


















