Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэл төслийн нээлт болно

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэл төслийн нээлт болно
ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэл төслийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Сosy” клуб

08:00 цагт: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Анлимитэд медиа групп”-тай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг үүсгэн байгуулсан. Тус нэгдлээс парламентын сэтгүүлчдийн дунд “Өглөөний бизнес уулзалт” зохион байгуулна.

“Туушин” зочид буудал

09:00 цагт: Монголын тогтвортой санхүүгийн форум - 2021 арга хэмжээний хүрээнд болж буй "Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" сэдэвт салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

“Степпа Арена” Мөсөн өргөө

10:00 цагт: “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.

МУИС-ийн Номын сан

12:30 цагт: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019

Хүний эрхийн Форум

15:00 цагт: Хүний эрхийн форумаас "Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд" хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.

Барилгын Политехник Коллеж

16:30 цагт: “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэл төслийн нээлт болно. Утас: 99010107

Хуваалцах