Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим шалгалтын талаар мэдээлэл хийнэ

12:00 цагт: Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим шалгалтын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Төрийн албаны цахим шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Хууль сахиулахын их сургууль

10.00 цагт: “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.


Блю Скайн 3 давхарт Кристал танхимд

10:00 цагт: Блю Скайн 3 давхарт Кристал танхимд Нийгмийн даатгал, Нийгмийн хамгааллын асуудлыг хөндсөн уулзалт эхэлнэ. Хараа, сонсголын бэрхшээл бүхий хүмүүсийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцоно. Холбоо барих:99027019


ХААИС

10.30 цагт: БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин тус сургуульд зочилж, “Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл тавьж, шилдэг оюутны тэтгэлэг гардуула, Хятадын соёлын төвийг нээх үйл ажиллагаанд оролцоно.


Ардчиллын ордон

11.00 цагт: МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн "Эргэн дурсахуй" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Арга хэмжээнд МоАХ-ын ахмад зүтгэлтнүүд оролцоно. Утас: 95758284


Шангрила зочид буудалд

11:00 цагт: АХБ Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааг жилд нэг удаа гаргадаг юм. Тайлангийн дүнг Шангрила зочид буудалд танилууулах юм байна. Утас 99778587


Шангрила зочид буудал

11.00 цагт: Азийн Хөгжлийн банкнаас гажил бүр гаргадаг Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааны тайлангийн дүнг танилууулна. Утас: 99778587


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.


“Корпорэйт зочид буудал

13.30 цагт: Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94021601


Д.Сүхбаатарын талбай

19.00 цагт: “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно. Энэхүү өдөрлөгийн үеэр “Никитон”, “Камертон” хамтлагийн тоглолт болох бөгөөд рок, попын бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөр болсон байна. Уг арга хэмжээг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидээ дэмжих зорилготойгоор зохион байгуулж байгаа юм. Утас: 91042200

Хуваалцах