Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ
Өнөөдөр тусгай үүргийн хоёр нислэгээр Токио, Сөүлээс 373 иргэн ирнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 10-наас нээх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байна. Тэгвэл өнөөдөр буюу 05 дугаар сарын 01-нд тусгай үүргийн хоёр удаагийн нислэг үйлдэх гэж байна.

Тухайлбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хувиарлан тусгаарлана.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:00 цагт бууна. Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд Зүчи, Лион, Новотел, Кэмпински, Кинтауэр зочид буудлуудад тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах