Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Тусгай зөвшөөрөл, Хөвсгөл аймгийн хууль бус тээвэртэй холбоотой хэвлэлийн хурал болно

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Тусгай зөвшөөрөл, Хөвсгөл аймгийн хууль бус тээвэртэй холбоотой хэвлэлийн хурал болно
ӨНӨӨДӨР: Тусгай зөвшөөрөл, Хөвсгөл аймгийн хууль бус тээвэртэй холбоотой хэвлэлийн хурал болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

08:30 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Утас: 99179899, 86885060

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

09:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно.

Шангри-ла

09:00 цагт: Олон улсын нотариатын холбоо, ОУНХ-ны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчдийн 9 дүгээр чуулга уулзалт болно. Утас: 88112045, 99768575

09:00 цагт: Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох нь” семинар болно.

Монголын үндэсний музей

09:30 цагт: Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Хангарди ордон

10:00 цагт:Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаан болно. Утас: 70119921, 86863998

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн монголчуудын бизнес хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ.

АТГ-ын Олон нийтийн төв

11:00 цагт: “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” ном танилцуулах арга хэмжээ болно. Утас:99779310

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерей

11:00 цагт: “Соёлын харилцаа - 45 жил” Монгол - Япон иргэдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88444845

Автотээврийн үндэсний төв

11:00 цагт: Тусгай зөвшөөрөл, Хөвсгөл аймгийн хууль бус тээвэртэй холбоотой хэвлэлийн хурал болно.

“MN17” Галерей

12:00 цагт: Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын хэвлэлийн бага хурал болно. Утас: 94918010

АТГ-ын Олон нийтийн төв

14:00 цагт: Төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас:99779310

Blue Sky зочид буудал

14:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуй нэгж шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Утас: 91915340, 99931551

Гадаад харилцааны яам

14:30 цагт: Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно.

17:15 цагт: Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.

Хуваалцах