Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдана
Өнөөдөр 11.30 цагаас Төрийн ордны “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
Мэдээллийн алба

Өнөөдөр 11.30 цагаас Төрийн ордны “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана. Хурлаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.


















