ӨНӨӨДӨР: Төвбанкнаас хэвлэлийн хурал зохион байгуулна
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 29-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 29-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Автобус-I зорчигч үйлчилгээний нэгтгэл
08:00 цагт: Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудад үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 88109320
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
09:00 цагт: “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88106649
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
09:30 цагт: “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 325044, 88114737
Төрийн ордон
10:00 цагт: Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан Ерөнхий хяналтын сонсгол “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
НЗДТГ
11:00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ. Утас 321204
UB palace
11:00 цагт: Цагдаагийн ерөнхий газраас “Зөв тусгал” арга хэмжээний хүрээнд “Хүүхдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 91116332
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Машинтай жагсагч Б.Цэгмидийн эхнэр мэдээлэл хийнэ.
МҮХАҮТ
11:00 цагт: 30 орны Элчин сайд, атташе нар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно. Утас: 99090339
Монгол ньюс мэдээллийн төв
11:30 цагт: Тост тосон бумбын нуруу, Хөвд Хуршуутын гол орчмын нутгаар мэдээ сурвалжлага бэлтгэсэн “Хатуу сурвалжлага“ багийн найруулагч Б.Мөнхтөр мэдээлэл хийнэ. Утас: 88949665
Пума зочид буудал
13:00 цагт: Нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 99736124
Монголбанк
14:00 цагт: Төвбанкнаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
14:00 цагт: “Ионжуулагч цацрагийн үүсгүүр импортлоход анхаарах асуудлууд” сэдэвт сургалт болно. Утас: 91989890, 99094993


















