ӨНӨӨДӨР: УГТЭ-т 5,7 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Богд хааны ордон музей
09:30 цагт: "Хаан ордны намар - 2021" музейн нээлттэй өдөрлөг үргэлжилнэ.
“Монгол Ньюс” мэдээллийн төв
11:30 цагт: Төрийн тулгуур багана болсон тусгай чиг үүрэг бүхий хууль сахиулж буй цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааг турхирч нийгэмд буруу ойлголт өгч байгаа талаар “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос хэвлэлийн хурал хийнэ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг
14:00 цагт: Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд 5,7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 93116060


















