Өнөөдөр УИХ-аар... /2014.05.29/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
Мэдээллийн алба

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.
Хэлэлцэх асуудлууд:
1. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
3. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх үргэлжилнэ/.
4. Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
5. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
6. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт:
7. Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8. “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
10. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай, эцсийн хэлэлцүүлэг/:
Байнгын хорооны хуралдаан:
Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:/хугацааг жич зарлана/
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
09:00-13:00 цагийн хооронд “Бэлчээрийн газрыг эзэмшүүлэх нь” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг “Б” танхимд...


















